福島大学に合格した時、東京の先生たちに「雪がひどいから気を付けて」と心配された。内心、「私の母国のモンゴルは日本より寒い。雪がどんなものかも分かっているから、心配要らない」と思っていた。
大学になって初めての新年が訪れ、モンゴルでは寒さがピークに達していたころ、私は福島市内から一歩も出ずに生活していた。そんな時、アルバイト先の先輩が「スノーボードしに行こう」と誘ってくれた。
シフトがよく一緒になる4人が集まって、滑りに行く事になった。「雪なんて大したものではない」などと言っていたものの、私はスノーボードが全然出来なかった。そのことは思った通り話題になり、皆にからかわれた。私は他人に弱点をみせない性格なので、行きたくない気持ちになったが、それ以上に嬉しくてたまらなかった。日本人に遊びに誘われたのが初めてだったからだ。
当日、裏磐梯にあるグランデコ・スノーリゾートへ向かった。車で走ると40分程度で真っ白の自然が見えてきた。天気がよく、空も地面も白くて眩しかった。母国でも毎日は見れない風景だったので感動した。
最初は基本を教えてもらった。転びながらも進んで行けたので、順調に練習できていたが、お昼を食べた後に雪が降りだした。ゴーグルを準備していなかったため、視界が悪化し、少しずつ周りが見えなくなった。さらに転んで立ち上がることを繰り返した結果、体温があがり、眼鏡が曇ってしまった。スキー場が閉まる直前に頭を二回も強打してしまったので、些細なトラウマになってしまった。
丸一日運動した4人は、帰り道に福島市内の足湯に入りに行った。私にとって足湯は全く新しい経験だった。温泉は全身で入るものだとしか思わなかったのに、足だけを浸ける温泉が、しかも道の横に普通にあることに驚いた。私にとって、公の場で靴を脱ぎ、裸足になることは考えられないことだった。しかも真冬に。
そのあとは、お好み焼きの店へ晩御飯を食べに行った。嬉しいことに先輩がまた誘ってくれたので、次回はスキーで滑ることにした。日本人の友人を作れていい経験になったと思う。
Фүкүшима их сургуульд тэнцэхэд Токёо дахь багш нар маань цас ихтэй, хүйтэн болохоор болгоомжтой байгаарай гэж захиж байсан ч надад бол эх орон минь Японоос хүйтэн, дээрээс нь цастай үед яах ёстойг мэдэх болохоор гайгүй байх гэж бодож байлаа. Оюутан болсоор эхний шинэ жилээ угтаад, Монголд бол эд хүйтэний эрч чангарч байхад би хотоосоо ч гарч амжаагүй, хотод маань ч сүртэй цас ороогүй байлаа. Энэ үеэр цагын ажлын ахад боордоор гулгахаар дуудагдсан юм.
Хамт ажилладаг нөхөдөө цуглуулж дөрвүүлээ явахаар бололоо. Цас юухан байсан юм гэж том дуугарч байсан нөхөр цасны спорт болох боордоор гулгаж чадахгүй байсан болохоор их ичиж байлаа. Яг таамаглаж байснаар энэ сэдвийг өлгөж аваад намайг баахан ярьж инээлдээд авсан. Би хүнд муугаа үзүүлэх дургүй болохоор явъя гэж бодохгүй байсан ч Япон найз минь анх удаа урьж байхад нь татгалзаж чадаагүй юм. Битүүхэн баяртай байсан.
Өглөө цуглаад Грандэко гэх цанын бааз руу явсан. Хотоос гарч дөчин минут яваад нэг уул давхад огт өөр ертөнц хүлээж байсан юм. Газарт бараг 10см цас орчихсон, тогтуун цаг агаартай, тэнгэр, модод гээд эргэн тойрон цав цагаан ертөнц. Монголд ч ийм зүйлийг өдөр бүр хараад байхгүй болохоор их сэтгэл хөдөлсөн. Үндсэн техникээ заалгаж аваад унаж боссоор овоо нэг гулгахтайгаа болоод өдрийн хоол идээд гараад ирхэд цас ороод эхэлчихсэн байсан. Цасны шилгүй ирчихсэн байсан болохоор байдал муугаар эргэж орчин тойрноо битгий хэл урдах замаа ч харж чадахгүй болоод дээрээс нь их унаж боссоных биеийн дулаан ялгараад шил маань цанатаад эхэлсэн. Цанын баазын хаах цагын өмнөхөн хоёр удаа тархиараа савж унаад зүрхэнд шар ус хурчихсан гэж хэлж болно доо.
Бүтэн өдөржин биеийн тамир хийсэн нөхөд харих замаараа ядаргаагаа тайлж халуун усанд суухаар боллоо. Ердийн халуун усны газар биш зөвхөн хөлөө дүрдэг газар болж таарлаа. Надад бол цоо шинэ юм байлаа. Халуун ус гэхээр бүх биеэрээ ордог эд гэж бодож байтал, хөлний халуун ус гэж бас байж. Зүгээр ч нэг газар биш замын хажууд ил газар байж байдаг юм билээ. Надад бол олон нийтийн газар гутлаа тайлж хөл нүцгэн болно гэдэг санаанд оромгүй зүйл байлаа. Бүр эд өвөлөөр шүү дээ. Хөлөө дүрсний дараа Окономияки-ний газар орж оройн хоол идэцгээгээд тарцгаасан. Дараа нь намайг дахиж урихад нь цанаар гулгахаар шийдсэн дээ. Япон найзуудтайгаа илүү дотносоод сайхан туршлага болсон.